(Mongolian) Getting Bitcoin is Easy in Taiwan: Send Remittance or Invest

in blockchain •  6 years ago  (edited)

Mongolian

Сайн байцгаана уу, би бол цахим валютын дундаж хэрэглэгч, нөгөөтэйгүүр та нар намайг шинэхэн суралцагч гэж хэлж ч болох юм. 

За тэгэхлээр шинэхэн суралцагч минь хэрхэн анхны цахим валютаа авах гэж байна? 

Намайг цахим валютын талаар судлаж байх үед манай найз надаас ингэж асуусан юм. Товчхон хэлхэд, нэг найз маань надад хэсэг этэриум явуулах учир хэтэвч суулгахыг хүссэн юм. Тэр үед энэ юу болох хэрхэн ашиглах талаар юу ч мэддэггүй байлаа. 

Одоогоор олон гадаад хүмүүстэй үзэсгэлэнтэй жижигхэн арал болох Тайванд би ч гэсэн тэдний нэг болон амьдарч байна. “Би бол гадаад иргэн энэ улсад ч гэсэн цахим валютаа ашиглаж болох уу? Хэрхэн яаж ашиглах вэ?” гэх том асуулт гарч ирсэн. Ингээд би судалж үзээд энэ арлаар тархсан жижиг сүлжээ супермаркет болох “Фэймэли март” -аас худалдан авалт хийх боломжтойг олж мэдсэн юм. Ингээд энэхүү блогоор хэрхэн худалдан авалт хийсэн талаараа хуваалцъя. 

Хамгийн том асуултаас эхлэе “Тайванд цахим валютыг хууль ёсоор ашиглахыг зөвшөөрдөг үү? Над шиг гадаад иргэн койн авахад хүндрэлтэй юу? 

Бидний хувьд Койн авах нь гайхалтай амархан зүйл. Юун түрүүнд чамд Тайван биткойн хэтэвч (BitoEX)[https://www.bitoex.com].байх хэрэгтэй. Дээр дурьдсанчлан надад аль хэдийн найзын маань өгсөн этэриум (Ethereum)[https://en.wikipedia.org/wiki/Ethereum] байсан тул түүнийг өөрийн хэтэвчийг ашиглан битоэкс хэтэвч рүү шилжүүлэн биткойноор сольсон юм. Харин одоогоор ямарч койнгүй байгаа бол сүлжээ супермаркет “фэймэли март” -аас битоэксийн зааврын дагуу (BitoEx website)[https://www.bitoex.com/fami?locale=en] багадаа 100 хамгийн ихдээ 20000 тайван доллароор (NTD) хялбархан худалдан авч болох бөгөөд захиалга бүрд 25 NTD төлнө. Гадаад иргэнд ч гэсэн ийм хялбархан. Хэрхэн койн авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл (7 steps guide to getting into cryptocurrency)[https://soundcloud.com/matthew-aaron-690749808/rebroadcast-the-7-step-guide-to-getting-into-cryptocurrency]  энэхүү бичлэгийг соносохыг зөвлөж байна. 

За ингээд койноо авчихлаа, одоо хэрхэн зарцуулж, хэрхэн ашиглах вэ? 

Одоогоор “Фэймэли март”-аас тодорхой тооны бараа бүтээгдхүүнийг ваучир буюу талон ашиглан худалдан авалт хийх л боломжтой бөгөөд тэрхүү талоныг Битоэкс-н цахим хуудаснаас “купон худалдан авах”  товчыг дарснаар авч болно. Ингэснээр талоны кодтой (барааны сериал дугаар) болох ба тэр кодыг ашиглан талоноо авах юм. 

Дараагын үйлдэл нь дэлгүүрт очоод “Фэймипорт” гэх компьютэрийг олоод энэхүү үйлдлийн дагуу (step)[https://www.bitoex.com/fami_coupon?locale=en]  талоноо хэвлэн авахад л болно. Зааварчилгаа нь энгийн бөгөөд хялбар учир хятад хэлээр уншиж чаддаггүй байсан ч ямар ч хүндрэлгүй. Ингээд доорх зураг дээрх шиг талоноо авах юм. 

Худалдан авахыг хүссэн бараа бүтээгдхүүнээ сонгон хэвлэж авсан талоноор тооцоогоо хийхэд л болно. 

Дээрх үйлдлүүдэд ямар нэгэн хяналт хязгаарлалт байгаа юу? 

Харамсалтай байгаа. Нэгт “фэймэли март”-н жураманд гуравдагч компаний бараа буюу тамхи, дарс зэргийг талоноор тооцоо хийхийг хориглодог ба түүнчлэн хэдий хэрийг зарцуулах тань талоны хэмжээнээс хамаарах болно. Талоны хэмжээнээс бага худалдан авалт хийсэн ч тэд таньд хариулт мөнгө өгөхгүй бөгөөд хэтрүүлэн худалдан авалт хийвэл нэмэж мөнгө төлөх хэрэгтэй юм. 

Бас нэг зүйл нь Тайванд бүх газарт цахим валютийн арилжааг зөвшөөрдөггүй явдал юм. Би одоогоор Тайванд сурч байгаа тул ихэвчлэн сургуулийн хотхоны интернэт холболтыг ашигладаг. Сургууулын журманд энэ төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог учир намайг цахим валют олборлолт (bitcoin mining)[https://www.bitcoinmining.com] хийсэн хэмээн сэрдэж дотуур байрны интернэт холболтыг маань тасалсан байлаа. Хэдийгээр би олборлолт хийгээгүй байсан ч тэд шалгалт хийсэн ба энэ явдлаас хойш бүх зүйл хэвийн болсон. 

Хураангуй 

Ашиглах арга зам нь тийм ч таатай биш бөгөөд их хязгаарлагдмал хэдий ч энэ технологи нь ирээдүй гэж би итгэж байна. Мөн энэхүү аппликейшн нь цахим валют нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж байгаа шинж тэмдгийн нэг юм. Цаашид энэ технологи дэлхий даяар улам өргөн тархаж илүү их хүлээн зөвшөөрөгдөөсэй  гэж хүсэж байна. 

Written by: Yongky - CRYPTO 101 Media

Translated by:  Munkhtsetseg Tumursukh

Authors get paid when people like you upvote their post.
If you enjoyed what you read here, create your account today and start earning FREE STEEM!