Блокчейны монголчилсон товч тайлбар

in blog •  6 years ago  (edited)

Сайн байна уу?

Миний эргэн тойрны хүмүүс блокчейн гэж юү болох талаар хангалттай мэдлэггүй байсан болохоор аль болох ойлгомжтой, энгийн үгээр энийг тайлбарлаж үзье гэж бодлоо. Тийм болохоор энэ системийг 300 үгэнд багтааж нэг тайлбар бичиж үзлээ. Хэрвээ танд сонирхолтой санагдвал цааш нь уншина уу. Баярлалаа =)

Блокчейн гэж юү вэ?

Блокчейн бол төвлөрсөн бус мэдээллийн бүртгэлийн систем юм. 🌐
Монгол хүмүүст илүү энгийнээр хэлье гэвэл:

Шар тавын дошин дээр хоёр баг байж гэнэ ээ. Баг болгон арван айлтай байлаа. Нэгдүгээр багт хүмүүс хоорондоо эд зүйлс, мал адуугаа наймалцахдаа багийн засаг дарга Дамбажаа ноёндоо итгээд бүртгүүлдэг байжээ. 🙃

DOl2VhvWkAAIhNv.jpg

Хоёрдугаар багийн бүх хүмүүс хэн нь хэдэн малтай, ямар эд зүйлстэй байгаа бүхнийг мэддэг байв. Жижиг том ялгаагүй хэний гараас хэний гар луу ямар бараа очсон бэ гэдгийг хүн болгон цээжээр мэддэг байж гэнэ.

blockchain-people.png

Эхний багт Дамбажаа ноёнд бүх мэдээллийн бүртгэл байсан болохоор тэр хүссэн цагтаа хувийн ашгаа бодож хэрэгтэй гэсэн мэдээллийг өөрчилж, бусдыг ашигладаг байв.

Харин хоёрдугаар багт хэдийгээр 2-3 айл буруу ташаа юм хэлсэн ч гэсэн бусад нь няцааж, үнэн зөвийг нь шууд тодруулдаг байсан тул хоёрдох багийн ард иргэд амгалан тайван амьдардаг байж гэнээ. 🌄

500_F_174465143_wvRNKEgT9U4pcEmuaikTUngHfMvyRXbE.jpg

Бодит амьдрал дээр бол блокчейн системийг ашиглаж байгаа хүн болгоны компьютер нэг сүлжээнд хамрагддаг. Тэр сүлжээнд орсон бүх мэдээллийг шифрлэж баталгаажуулдаг. Баталгаажуулсан мэдээлэл нь сүлжээний бүх компьютерт хадгалагдсанаар дараа нь өөрчлөх боломжгүй болдог. Хэн нэгэн өөрчлөх гэж оролдвол бусад компьютерууд няцааж, сүлжээндээ хүлээж авдаггүй. Блокчейнд байгаа мэдээллийг өөрчилж болохгүй, харин байгаа мэдээлэл дээр нэмэлт мэдээлэл оруулж болно.

Блокчейн гэхээр ганц эдийн засагч, мөнгө хөрөнгөтэй холбоотой биш, энэ системийн ачаар гэрээ хэлцэл, эрүүл мэндийн бүртгэл, хувийн хэрэг, паспорт, албан ёсны бичиг баримт, хууль зүйн ярвигтай асуудал гэх мэт бүхий л мэдээллийг гуравдагч хүний оролцоогүйгээр ашиглаж болдог болно. Энэ нь одоогоор харьцангүй шинэ технологи болохоор дэлхий даяар үүнийг судалж, сайжруулж байна.

1*LeoXMynsXDSenqLEyUtexg.png

Товч тайлбар үүгээр дууслаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг уншмаар байвал энэ нь дээр дарна уу? 🌞

Энэ пост танд бага ч болов тус болсон болов уу гэдэгт найдаж байн. Анхаарал тавьж уншсанд гялайлаа (^_^)

Хэлж, асуух юм байвал холбогдоорой:
https://www.facebook.com/nuuliingal

Олон хүмүүст хэрэгтэй мэдээллийг ойр ойрхон оруулж байх болно. 🐧 👍

Authors get paid when people like you upvote their post.
If you enjoyed what you read here, create your account today and start earning FREE STEEM!