Энэхүү хямралын үер хүмүүс нэмэлт орлогын үүсвэр хайх нь энгийн зүйл болсон юм. Тахал, салган тусгаарлалт, гэрийн хориог харгалзан олон хүмүүс Форекс валютын зах зээл дээр арилжаа хийх талаар судалж байна, ялангуяа анхны гүйлгээгээ хийхийн тулд танд зөвхөн компьютер эсвэл бүр зүгээр л ухаалаг гар утас, интернет холболт, мөн валютын хос гэж юу болох, ишлэл хэрхэн үүсдэг талаар бага зэрэг үндсэн ойлголттой байх хэрэгтэй юм. Аз болоход, интернетэд эдгээрийн талаарх мэдээлэл хангалттай байдаг (хайлтын системүүд нь хялбар туслах болно) ба богинохон боловсролын сургалт нь 2 цаг дотор багтана.
Мэдээжийн хэрэг, энэ тохиолдолд та мэргэжлийн арилжаач болж, тэр даруйдаа маш их тогтвортой олж эхлэхгүй ч, та демо дансанд гүйлгээнүүд нээснээр энэхүү мэргэжил таны хувьд тохиромжтой эсэхийг мэдрэх боломжтой юм. Хэрэв эхний үр дүнгээс сэтгэл хөдлөлийн түгшүүртэй байдал, хөөрөл (гайхалтай нь, миний туршлагаас хархад ихэвчлэн эерэг байсан) таныг дахин оролдох хүслийг үгүй болгохгүй бол цаг хугацааны явцад та илүү гүн гүнзгий судалж, өөртөө жинхэнэ арилжааны стратегийг сонгохыг хүснэ. Үүн дээр арилжааны чадвараа хөгжүүлсний дараа, та өөрийн анхны бодит барьцаа руугаа шилжиж, таны арилжаачны ажлын туршлага үүгээр эхлэх болно. Яривал их амархан, үнэн хэрэгтээ энэ шилжилт нь хэдэн долоо хоногоос хэдэн сар хүртэл үргэлжилж болох боловч тэвчээр, сонирхол, азын ачаар бүх зүйл амжилттай байх болно.
Трейдинг ба үндсэн ажил
Одоо бол та арилжаач болж: чиг хандлагын үе шат, төв банкуудын мөнгөний бодлого ба EURUSD-д нөлөөлж буй хүчин зүйлүүдийг ойлгодог болсон байна. Та өөртөө итгэлтэйгээр хэлэлцээрийг нээж, өөрийн төсөөлөлдөө Бентли-тэй ажил дээрээ ирж байгаа гэх үеийнхээ өдрийг тоолж, гэвч дараа нь хэн ч гол ажлыг цуцлаагүй байгааг ойлгоно, яагаад гэвэл өөрөө халагдах өргөдлөө өгөх хүртэлх орлоготой болоогүй байгаа учраас…
Үүний дараа “үнэхээр үр дүнтэй Форекс арилжаа, бодит ажлыг хослуулах боломжтой юу?” гэх асуулт гарч ирж байгаа юм. Аль алинд нь ажлын чанар алдагдахгүйгээр хангалттай хугацаа зарцуулах боломжтой юу? Миний мэргэжлийн хариулт бол" тийм", ихэнх валютын арилжаачид өдөржингөө терминал дээр суудаггүй, тэдэнд зах зээлийн дүн шинжилгээ, нээлттэй хэлцэлд хийхэд өдөрт 2-4 цаг л хангалттай байдаг. Гэхдээ үүнийг хийхийн тулд зөв стратегийг сонгож, зөв нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Би эрэлттэй ажилтнаар хэвээр үлдэж, арилжаагаа бэхжүүлэхэд мань тусалсан голлох чухал мөчүүдээ та нартай хуваалцах болно (нэмэлт орлого хэрэггүй болох тохиолдолд).
Зарчим 1. Биелэх боломжтой зорилго
Энэ нь их энгийн: та өөртөө үнэнч байх хэрэгтэй. Та бүхнийг чадагч биш бөгөөд өдөрт илүү нэмэх цаг байхгүй. Голлох ажилд саад учруулах арилжаа нь аль аль ажлуудад төгсгөлийг тавих болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Форексийн гүйлгээг шинжлэх, хянахад хэр их цаг зарцуулж чадахыг тодорхой тооцоолж, энэ боломж хэдэн цагт нээлттэй байхыг сайн тооцоолох хэрэгтэй. Үүн дээр үндэслэн арилжааны стратегиа бий болгож, онлайн горимд шилжиж дарга тань ажлын урсгалыг байнга хянаж чадахгүй ч гэсэн стратегиа барьсаар л байгаарай. Эрт орой хэзээ нэгэн цагт та офис руу буцах хэрэгтэй болно, тэр үед дахин стратеги босгох нь илүү хэцүү байх болно.
Зарчим 2. Орчин үеийн технологийг ашиглах
Та гэрээ нээхийн тулд утсаар хувийн зуучлагч дуудаж байсан өдрүүд аль дээр хойно хоцорсон юм. Өнөөдөр, тэр ч байтугай энгийн хямд ухаалаг гар утасны ачаар та зөвхөн арилжааны терминал дээр онлайн гүйлгээ нээгээд зогсохгүй, мөн нэлээн зөвшөөрөгдөх техникийн шинжилгээ хийх боломжийг олгож байна.
Энэ нь бага зэрэг тухгүй, юу ч үгүй байснаас хамаагүй дээр. Тиймээс орчин үеийн технологийг бүрэн утгаар нь ашиглана уу: завсарлагааны үеэрээ мэдээ уншиж, гар утасны терминал дахь гүйлгээгээ хянаж, үндсэн ажил дээр чинь ахлах тань нээх боломжийг олгодог онлайн платформуудыг ашиглаарай. Энгийн үгээр форексыг өдөр тутмын үйл хэрэгтээ идэвхтэй нэвтрүүлээрэй, гэсэн ч үүнд таны үндсэн ажилд сөргөөр нөлөөлөхгүй байх ёстой. Цаг хугацаа өнгөрөх тусам, миний туршлагтай адил, та мэдээллийн оновчтой, тохиромжтой эх үүсвэр, дүн шинжилгээ хийх арга, нээлттэй позицийг хянах шаардлагатай боломжийг олох болно.
Зарчим 3. Форексийн хамгийн сүүлийн үеийн мэдээг дагаж, суралцаарай
Трейдинг бол зогсохгүй үйл явц бөгөөд зах зээл дээр сурах зүйл, унших зүйл, арилжааны стратегидаа хэрэгжүүлэх, туршиж үзэх аргачлалууд эсвэл арилжааны стратегидаа оролцуулах аргууд гээд үргэлж байж байдаг. Өөрийнхөө сурах үйл явцыг зогсоохгүй байхыг хичээгээрэй. Үүний тулд олон нийтийн сүлжээнд форумууд, группүүд, сувгууд байдаг ба эдгээр нь мэдээллийг төвлөрсөн байдлаар байрлуулдаг бөгөөд 10 минутын богино завсарлагааны үеэр шинэ зүйл сурахад л хангалттай.
Зарчим 4. Форекс бол нэмэлт орлого гэдгийг санаарай
Энэ зарчим надад үндсэн ажил маань үндсэн орлогыг авчирдаг учраас үндсэн гэх гэдгийг мартаж болохгүйг санахад тусалсан юм. Форекс арилжаа нь сайн ашгаас гадна их сэтгэл хөдөлгөм байж, аль хэдийн бүх зүйлийг хаяж, зөвхөн арилжаа руу шилжих бодол гарч ирж байсан ч 3-р ангийн математик их тус болсон. Үүнд үндсэн зардлыг нөхөх ашигт хувь сар бүр ямар байх ёстойг тооцох боломжийг олгосон. Ашиг орлого нь энэхүү тоонд ойртох хүртэл би ажлаа өөрчлөх талаар хичээнгүйлэн бодож байгаагүй билээ.
Дүгнэлт
Тиймээс, хэрэв та Форекс арилжааг нэмэлт орлогын эх үүсвэр болгон сонгохоор шийдсэн бол үүнийг итгэлтэй туршиж үзээрэй. Аз болоход, үүнийг орчин үед үнэ төлбөргүй, эсвэл жижигхэн барьцаатайгаар хийх боломжтой юм. Форекс зах зээл дээрх арилжааг үндсэн ажилтай хослуулах нь хангалттай боломжтой. Хамгийн гол нь та орлогын гол эх үүсвэрийн талаар мартаж болохгүй ба хангалттай ухамсартай, сахилга баттай байх хэрэгтэй.