Жилийн өмнө миний гадаад найзууд хоорондоо Телеграм гэдэг мессенжерээр хааяа харилцдаг байхад миний утсанд Facebook Messenger, Viber, Skype, WhatsApp, Vkontakte гэсэн 5 төрлийн мессенжер байлаа. Телеграм гэдэг нэг илүү мессенжер байсан байгаагүй хүссэн хүнтэйгээ холбогдож болох юм чинь татаад яах юм гээд зөрүүдлээд гүрийдэг байв. Манай их сургуулийн ангийнхан бусад чат хэрэглэхээ болиод, Телеграм их дажгүй юм байна, файл нааш цааш нь дамжуулах их амар гээд нэг групп чат нээв.
Хичээлтэй хамааралтай зөндөө их мэдээлэл, зураг, документ файлыг Телеграм групп чат руу оруулаад байсан болохоор ашиглахаас өөр аргагүй болов. Хэрэглээд хамгийн түрүүнд таалагдсан юм нь бол Телеграмаар 1.5GB хүртэлх ямар ч төрлийн файлыг явуулж болдог үйлчилгээ нь. Бүх файл/медиа нь телеграмын cloud storage-д хадгалагддаг тул хүссэн утас, компьютер, браузераа ашиглаад өөрийн гэсэн бүх мессежээ хараад, файлаа ашиглах "боломжтой"😆. Бусад мессенжерүүдтэй харьцуулахад, видео үзэхээр бол заавал дуустал нь татчихаад үзэх хэрэг байхгүй, шууд татангаа үзэж болдог болохоор цаг их хэмнэдэг.
Өмнө би утаснаасаа компьютер луу зураг, дуу, файл явуулах гэж дандаа usb-гээр дамжуулж цагаа үрдэг байв. Одоо Телеграмын энэ функцийн ачаар компьютерт файл, вебсайт линк байвал тэрийгээ дор нь Saved Messages гэдэг чат руу оруулаад утсаараа дараа нь үзэж, харж болдог. Бусад хүмүүстэй хуваалцмаар байвал тэр файлаа forward хийгээд телеграм юм уу бусад мессенжер хэрэглэж байгаа хүмүүс рүү шидэж болдог болохоор амьдралыг их хөнгөвчилж өгсөн.
Бусад мессенжерт бичсэн захидал, оруулсан файлаа хайх их төвөгтэй байдаг байсан, харин Телеграм бидний оруулсан бүх файлыг цэгцтэй ангилчихдаг тул хайх гэж өөрийгөө зовоодогүй.
Тэгээд бас өөрийнхөө стикерийг хийж болдог. Би хальт Онц Дүмдийн стикер хийх гэж үзсэн, photoshop сайн хэрэглэдэг хүн илүү гоё стикер хийж чадна аа, би photoshop тэгтлээ сайн ашигладаггүй. 😜
Гадаадын хүмүүс Телеграмыг өөрсдийн ажил, бизнесдээ их ашигладаг болсон гэж дуулсан. Холбогдоход амар, шифрлэгдсэн хамгаалалттай, өөрийн групп/сувагтаа бот зохиогоод - түүндээ хэрэгтэй командаа өгөөд ажлаа хөнгөвчилж болдог. Messenger шиг их зай, хүчин чадал шаарддаггүй, рекламаар бөмбөгддөггүй болохоор утас гацаахгүй гэх мэт давуу талыг нь тоочоод байвал их нуршуу нийтлэл болох байх аа. Телеграмыг орлуулах мессенжер одоохондоо бол байхгүй, итгэхгүй бол оролдоод үзээрэй. 🙃
Телеграмын албан ёсны вебсайт/ Play Store/ App Store
Асууж, хэлэх зүйл байвал холбогдоорой:
Монголчуудын Телеграм групп
https://www.facebook.com/nuuliingal 🐧 👍